Өчигдөр 10.00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 12-р хороо Дүнжингарав худалдааны төвийн урд замаас Улиастайн уулзвар явах замд "Porter" маркийн автомашин нь "Howo" маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 32 настай З-н амь нас хохирч, 1 хүн хүнд гэмтсэн ноцтой зам тээврийн осол бүртгэгдсэн байна.

Уг хэргийг Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах газарт шалгаж байна.

Жолооч та бүхэн замын хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцоно уу. Таны амь нас, эрүүл мэнд бүхнээс илүү үнэтэй гэдгийг санаарай.