Жек Глийсон 1992 оны 5-р сарын 20-ний өдөр Ирландын Корк хотод төрсөн. Тэрбээр Дублины Тринити коллежид сэтгэл судалалаар суралцсан байна. 

Тэрээр жүжигчний карьэраа 2002 онд "Галын ноёрхол" /Reign of Fire/ кинонд бяцхан хүүгийн дүрийг бүтээж эхэлсэн бөгөөд тус ондоо "Moving Day" гэх кинонд Жек хэмээх хүүгийн дүрийг бүтээсэн байна. 2003 онд "Fishtale" богино хэмжээний кинонд загастай хүүгийн дүрийг бүтээсэн ба 2004 онд "Tom Waits Made Me Cry" хэмээх богино хэмжээний кинонд залуу Винсентийн дүрийг бүтээжээ.

Түүний оролцсон анхны томоохон төсөл нь "Batman Begins" бүрэн хэмжээний кино байжээ. Уг кинонд тагтан дээрээ зогсож байгаад Батмэнтэй таарч байгаа нэгэн жаал хүүгийн дүрийг бүтээжээ. 2007 онд "Shrooms" хэмээх аймшгийн кинонд нүүрний гажигтай хүүгийн дүрийг бүтээсэн бол 2009 онд "A Shine of Rainbows" хэмээх кинонд Сиймус хэмээх хүүгийн дүрийг бүтээжээ. Уг дүр нь бүрэн хэмжээний кинонд түүний бүтээсэн анхны том дүр нь байжээ.

Түүний анхны гол дүр бол "All Good Children киноны Дара хэмээх хүүгийн дүр байв. Харин олон ангит киноны хувьд тэрбээр анх 2006-2008 онд Ирландын ТВ-ээр гарсан "Killinaskully" цувралд Pa Connors Jr. хэмээх дүрийг бүтээж байсан бөгөөд "Game of Thrones" цувралд 2011-2014 онд Жофрей Братеоны дүрийг бүтээсэн билээ. Харин түүний энэхүү дүр Англи улсад хамгийн муу санаатай эсрэг талын дүр хэмээн олон хүнд үзэн ядагдсан юм.

Тодруулбал Жофрей Братеоны дүр бол хүн чанаргүй, харгис, аймхай, гаж донтой хүүхдийн дүр билээ. Жек Глийсон тус дүрийг гайхалтай амилуулж чадсан учир дэлхийн олон сая хүнийг төрсөн эхийнхээ гарт амиа алдаж буй хүүгийн дүр зураглалаар баярлуулж чадсан билээ.