Заа та бүхэнтэйгээ өөрийнхөө намаг шиг өнгөрөөсөн хоёр жилийн амьдралаа хуваалцах гэсэн юм. Анх түүнийг би хараад зүгээр л дурласан. Царайлаг, нүдэнд дулаахан, өндөр сэтгэлдээ зурж хайрлаж явсан залуу минь байлаа.

Тэр цаг хугацааг эргээд бодоход ямар сайхан санагдаж байнаа. Гайхамшиг үргэлжилж тэр минь миний найз залуу болсон. Даанч сэтгэл дассаны дараа түүнийг надаас 8 дүү гэдгийг мэдсэн. Би өөрөө нэг охинтой. Тэрийг минь ч тэр хүлээн зөвшөөрсөн. Хүлээж авсан. Зүүд үргэлжилсээр. Амьдрал одоо л намайг шагнаж байна гэж би итгэсэн. Жил өнгөрлөө. Бид 2 хүүхэдтэй болохыг маш их хичээсэн боловч жил гаран би жирэмсэн болоогүй. Тэр нэг өдрийн хэрүүл бид 2-ын олон маргалдаанаас хамгийн хүнд нь байсан. Зүгээр л би өөрийнхөө машиныг унаснаас болоод эд хөрөнгөө хармаллаа чи гэж хэрүүл эхэлсэн. Өмнө нь 3-4 хоноол эвлэрдэг байсан бол тэр 10 хоног байсангүй ээ, Би хүлээгээд л байсан. Сүүлээ би өөрөө гуйсан. Гэвч тэр хэзээ ч эргэж нийлэхгүй гэдгээ хэлсэн. Мэдээж надаа хүнд байсан. Хамгийн сонин нь тэр үетэй давхцаад би жирэмсэн 28 хоногтой болсноо мэдсэн. Тэр 2 зураас зүгээр л миний мөрөөдөл аз жаргал минь байсан. Шууд л би тэрэнд очиж хэлсэн. Даан ч тэр огт юу ч тоолгүй авахуулчих гэж хэлсэн.

Тэр үгийг би тоогоогүй зүгээр л мартсан. Маргааш нь би тэдний гэрт ирээд орохыг хүссэн даан ч тэр намайг гэртээ оруулаагүй. Бүх зүйл аймшигтай байсан. Яг л өмнөх амьдралаараа давтаад алхаад байгаа юм шиг. Тэрний урд би сөхөрч суугаад амьдралаа бодъё, хүсэж байсан хүүхдээ хүлээгээд аваач гэж хүүхэдтэйгээ хамтдаа амь гуйж сөхөрч сууж гуйж байсан. Одоо ч ингээд бичхэд сэтгэл минь сэмэрдэг. Тэр тоосон шинжгүй "Ёоо аймар хүүхэн минь яваад өгөөч" гэж хөөж туухад би гүрийсээр тэр жижигхээн амь амьдралыг аавтай нь үлдээх гэж сөхөрч аргаа барж ямар ч үнэт зүйлгүйгээр тэрний дэргэд үлдсэн. Даан ч намайг 3 сар хүрч байхад тэр намайг гэрийнхээ гадаа зодож, машинаас унагааж, өөдөөс минь салаавч гаргаж байсан. Тэр бүх доромжлол хүчирхийллийн дараа би хүүхдээ авахуулсан. Аймшигтай дэндүү аймар. Гаргаад би бас л нэг зүрхийг насаараа аав гэж дуудах хүнгүй амьдрах байх гэдгээс айсан. Бас хувиа хичээсэн.

Үр хөндөлтөөс болоод би хэвтэрт орсон. Тэр үед тэр хүн намайг өөр эмэгтэйчүүдээр солиод орхисон. Би ч орхисон. Мартсан бүгдийг шинээр эхэлж илүү хүчирхэгээр би босож ирсэн. Олон төсөл, ажил минь нэг сарын дотор мандсан. Тэр хүн яг салаад сарын дараа эргэн гарч ирж чамгүйгээр амьдарч чадахгүйн. Чамд дэндүү хайртайгаа ухаарлаа гэсэн үгнүүдийг 10 гаран хоногийн турш хэлсээр. Тэнэг би тэгтэл эргээд тэр хүнийг үгүйлсэн. Гэвч тэр бас л хэлсэндээ бүрэн дүүрэн итгэлгүй байсаар.Орхиод явуулж чадахгүй, аваад үлдэж чадахгүй. Юм мэдэх ах эгч минь надад зөвлөөч. Би яг галзуурлаа.