Сайн байцгаана уу. Та нартаа өөрийнхөө ээдрээтэй хайрын түүхээс хуваалцах гээд. Би одоо 30 гарч яваа ганц бие ээж. Нэг залуутай танилцаад жил гаран болж байна.
Дотносоод бараг л жил болох гэж байна. Хэн нэгэнд дурлана хайрлан гэж бодоогүй ганцаар энэ амьдралыг өнгөрүүлнэ гэж бодож явсан миний амьдралд хайр гээч нь ирчихсэн бололтой. Гэхдээ би л ганцаараа тэр хүнийг хайрлаж догдолж түүндээ дурлаж амьдарч байна. Гэтэл тэр хүн тийм биш бололтой. Одоо болтол надтай үерхдэг гэдгээ нууна. Бас нэг ч халуун дулаан үг хэлэхгүй. Хамт гадуур дотуур гарахгүй. Ярихгүй мсж бичихгүй зөвхөн намайг залгавал ярина. Мсж бичвэл хариулна. Уулзвал уулзана. Бусдаар бол тэгээд байж л байна.

Тэгээд өөр хүн амьтан байна уу гэхээр байхгүй. Ийм нэг сонин хүнд дасчихаад яахаа ч мэдэхгүй л явж байна. Ийм үед яах ёстой юм болоо.