Сайн байцгаана уу та нараас зөвлөгөө авах гэсэн юм аа. Нөхөр маань зүв зүгээр байж байгаад надаас оо сэв хайж хэрүүл хийгээд байх юмаа.

Бас өөр хүүхнүүдтэй ярина, месежлэнэ, тэгээд одоо намайг зайл гээд хөөгөөд байх юм. Би 5сартай жирэмсэн тэгээд би юмаа аваад салахаар шийдсэн. Өмнө нь эхнэртэй байсан тэрэнтэйгээ байнга надаас нууцаар холбоо барьдаг. Би түүнд хандаад нэг бол буцаад нийлээ гэхээр олон удаа тэвчсэн, бөөлжисөө долоохгүй гэнэ. Тэгээд байнга холбоо барина бас өөр хүүхнүүдтэй ярина чатлана. Тэгээд би одоо больё доо гэхэжр 2ула буцаад нийлнэ би чамд хайртай гэнэ. Гэхдээ би салсан нь дээр гэж бодоод явахаар шийдсэн хүүхдээ яавал дээр вэ?