Монгол улсын Ерөнхийлөгч асан Цахиагийн Элбэгдорж өчигдөр Балдорж сангаас зохион байгуулдаг шилдэг сэтгүүлчдийг тодруулах ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Үүрэгт ажлаа хүлээлгэн өгснөөс хойш эх орондоо анх удаа ийнхүү олон нийтийн үйл ажиллагаанд оролцож байгаа нь энэ юм. Мөн тэрээр өнгөрсөн хугацаанд гадаадад суугаа монгол залуусдаа лекц унших зэрэг олон ажлыг амжуулсан байна.

Хамгийн сонирхолтой 1989 оноос 1990 оны Ардчилсан хувьсгал хүртэл хөтөлсөн Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн тэмдэглэл олджээ. Түүнийгээ файл хэлбэрт буулгаж тун удахгүй олон түмэнд хүргэхээр болсон байна.

Ардчилсан хувьсгалын гол удирдагчийн нэг байсан түүний тэмдэглэл уншигчид хүрэх гэж байгаа нь тухайн цаг үеийн түүхийг хамгийн үнэн бодитоор нь олон нийт мэдэх боломж бүрдэж байгаа юм.