Сайн байна уу. Энэ сайтын байнгын уншигч байна. Та бүхнээсээ нэг юм асуух гэсэн юм. Би нь нөхөртэйгөө нэг гэрт ороод 7 жил болж байна. Манай нөхөр нэг банкинд ажилладаг юм бас тэгээд царай зүс бие хаагаараа хаанаас нь ч харсан сайхан залуу. Дутагдаж гачигдахгүй, хоёрыг идэхгүй хоосон хонохгүй, уртаашаа өргөөшөө болгоод хэвийн л амьдарч байна. Миний хувьд бол өөрийн гэсэн ажилтай, царай зүс бие хаа, мэргэжил боловсрол хэнд ч гологдохооргүй уртаашаа өргөөшөө хэвийн хүүхэн гэж боддог.

Одоо гол асуудалдаа оръё. Сүүлийн үед манай нөхрийн зан харилцаа нь эвдрээд манай гэрт хэрүүл салахаа болиод, аж байдал нь ер нь хэвийн биш байгаад байхаар нь зүгээр сонирхоод утсыг нь бариад авлаа. Гэтэл манай нөхөр ажлынхаа хүүхнүүдтэй нийлж намайг их муулж ярьдаг юм байна. Яахав надад уурласан байж болно, гомдсон байж болно. Гэхдээ дотны найз нартаа муулж болно шт, яагаад заавал хаа хамаагүй ажлын газрын хүүхнүүдтэй гэж. Би ерөөсөө ойлгохгүй байна. Эрэгтэй хүмүүс яагаад ийм үйлдэл хийдэг юм болоо. Тэгээд болоогүй фэйсбүүк чинь секрет чаттай юм байна шдээ. Тэрийг нь үзсэн чинь нөгөө нийлж муулдаг хүүхнүүдтэйгээ чатладаг юм байна. Нэгтэй нь бол явалддаг байж болзошгүй юм байна. Бусадтай нь зүгээр ангалздаг юм байна. Явалддаг байж болзошгүй хүүхнийх нь төрсөн өдөр болох гээд манай хүн их сандарч тэвдэж байгаа бололтой. Бид 2 хүүхэд байхаасаа үерхээд суусан болохоор ер нь бие биенээ нэвт шувт мэднэ гэж бодсон чинь үгүй бололтой. Миний төрсөн өдрөөр нэг торт бариад ирж үзээгүй хүн ажлын газрын хүүхний төрсөн өдрөөр ингэж тэвдэнэ гэж байх уу? Хэдий ангалзсан ч гэсэн хайраа ханиатай байж болох уу? Бичсэн мессэжийг нь уншихнээ миний хөлөө гэмтээгээд гипс тавиулсан өдөр тэр хоёр хайр хийснээ ярилцсан байсан. Хүүхдүүдээ авч амжихгүй, оройтно гэж хэлсэн өдөр нь машинаа нэхээд авч чадаагүй.

Гэтэл тэр өдөр нөгөө болзошгүй хүүхэнтэйгээ эрт гараад гэрт нь хүргэж өгсөн бололтой юм бичсэн байхын. Миний бодож байгаа зүйл мөн үү? Ямар нэг үйлдэл хийе гэхээр нотлох баримт байхгүй болохоор яаж ч чадахгүй байна. Энэ ангалздаг явалддаг байж болзошгүй хүүхнүүдийг нь би ерөнхийд нь мэднэ. Бүгдээрээ нөхөр хүүхэдтэй хүүхнүүд. Ихэнх нь декретнээсээ ирсэн гэж сонсогдож байсан хүүхнүүд. За тэр болзошгүй хүүхэд манай нөхөр 2 ер нь яг ямар учиртайг нь яаж мэдэх үү? НУУЦ АМРАГУУДЫГ ЕР НЬ ЯАЖ ИЛРҮҮЛДЭГ ЮМ БЭ? Би яг одоо ямар алхам хийхээ ерөөсөө мэдэхгүй байна. Та нар надад туслаач.