Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Нийгмийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсээс эмзэг давхрагийн айл өрхөд  хүнсний талон олгох ажлыг 2010 оноос эхлэн  хүнсний талон олгож байгаа билээ. Тэгвэл энэ жилийн хувьд  нийт 65 мянган иргэнд хүнсний талон олгохоор болсон  байна. Ингэхдээ судалгаанд тулгуурлан талон олгох бөгөөд  Хүнсний талоноор  гурил, будаа, мах, сүү, өндөг зэрэг 10 нэр төрлийн бүтээгдэхүүнийг орон нутгийнхаа хүнсний дэлгүүрээс худалдаж авах юм. Харин архи, тамхи, саван зэрэг бусад бүтээгдэхүүн худалдан авахад ашиглагдахгүй ажээ.