Туркын олон ангит "Ээж" кино сүүлийн үед телевиз үзэгчдийг байлдан дагуулаад байгаа билээ.

Тус кинонд сайхан сэтгэлт багшийн дүр бүтээсэн Туркийн алдарт жүжигчин Кансу Дере нь 1980 онд төрсөн бөгөөд 37 настай ажээ. Тэрээр 2003 оноос жүжигчний карьераа эхэлж өдгөө Турк улсын нэртэй жүжигчдийн нэгд тооцогддог байна. Кансу Дере жүжигчнээр ажиллахаас гадна фото модель хийдэг ба түүний инстаграм хуудсыг л гэхэд 1.3 сая хүн дагадаг аж.