Өнөөдөр аргын тооллын 2018 оны есдүгээр сарын 23. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын дунд цагаагчин тахиа сарын 14. Адъяа гараг. Чөдөр одтой, нэг цагаан мэнгэтэй шар морь өдөр.   

Барилдлага: Түлэх 
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй 
Суудал: Төмөр

Өдрийн наран 6 цаг 41 минутад мандан, 18 цаг 46 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, угаал үйлдэх, тангараг тавих, гэр бүрэхэд сайн.

Хэрүүл тэмцэл хийх, хүүхэд хөлд оруулахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна хэмээжээ.