Гэр бүлийн аз жаргал юунд дээр оршдог бэ? Залуу насны гал халуун хайр дурлал үл ойлголцол ээдрээтэй адармаатай нэгэн залуу гэр бүлийн түүх өрнөнө. Эмэгтэй хүн эрэгтэй хүний ертөнцөөр эр хүнийг ойлгож мэдрэх эрэгтэй хүн эмэгтэй хүний ертөнцөөр эмэгтэй хүнийг ойлгож тун удахгүй мэдрэх нээ.

Тодруулбал, аз жаргалын шок кинонд энэ тухай өгүүлжээ. Эрэгтэй эмэгтэй хүмүүс орчлон ертөнц дээр бий болсон цагаас эхлэн тэдний хамгийн том ялгаа бол жендерийн асуудал байсаар ирсэн гэдэг. Харин энэхүү кино нь  үзэгч та бүхэн олон зууны туршид хөндөгдсөөр ирсэн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн харилцааны гол асуудлыг хөгжилтэй ээдрээтэй байдлаар үзүүлсэн аж.

Аз жаргалын "Шок" инээдмийн киноны зохиолыг Б.Тамир бичжээ.  Харин гол дүрүүдэд М.Баярбат, Б.Одончимэг нар тоглосон байна. Дашрамд дуулгахад тус кино нь Фантастик Продакшн, F студийн бүтээл юм. Кино театруудын дэлгэцнээ энэ сарын 12-ноос эхлэн гарч эхлэнэ.

Албан ёсны трейлларыг болон "Зүрх минь чамруу" киноны дууг хүргье.

 

Д.Ана