Нөхөртэйгөө амьдраад 10 жил болж байна. Би одоо 35.тай нөхөр маань 48-тай. Хүүхэдгүй. Болох гэж 2 удаа ч эмнэлгээр яваад бүтээгүй.

Сүүлд манай нөхөр боломжгүй болж таарсан, би эрүүл. Үүнээс болоод сэтгэлээр унаад хэцүү байнаа сүүлийн үед. Эмчийн хэлснээр бол би жирэмсэн болох бүрэн боломжтой. Гэхдээ нөхөрт маань ямар санагдахыг бүү мэд. Донор ч бай юу ч бай өөр хүний хүүхэд гэж бодохоор. Уг нь нөхөр маань их сайн хүн хадмын тал ч сайн хүн. Гэхдээ сүүлийн 1-2 жил хоорондоо таарамж муутай болсоон.

Салъя гэхлээр нөхрөө өрөвдөөд, больё гэхлээр хүүхэд гаргахгүй амьдраад байлтай биш. Та нар бодлоо хуваалцаач!