Миланы загварын долоо хоног шоуны үеэр GCDS брэнд шинэ загвараа танилцуулсан нь олон үзэгчийг гайхашруулжээ. Энэ загвар нь үзэгч олноос гадна цахим орчинд ч нэлээд их ярианы сэдэв болж байна. 

Учир юу гэвэл шоуны тайзнаа загвар танилцуулсан загвар өмсөгчид гурван хөхтэй байсан аж. Загвар зохион бүтээгчид хүн төрөлхтний хувьсан өөрчлөлтийг тус бүтээлдээ тусган харуулах ийн зорьжээ.