“ТЭЦ-4” ТӨХК-ийн захирлаар ажиллаж байсан С.Анхбаярт холбогдох хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд  хянан хэлэлцжээ.

 Шүүхээс С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон байна. Түүнийг  АТГ-аас "Эрдэнэт" үйлдвэрт бараа бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс өндрөөр нийлүүлсэн хэмээн буруутгаж саатуулан мөрдөн байцаалт явуулж байсан юм.