З.Пагамжав гэгчийг тагнуулын байгууллагаас шалгаж прокурор, шүүхэд шилжүүлсэн талаар нэг хэсэг шуугилдсан. Тэрбээр УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн туслахаар ажиллаж байсан юм. Түүний үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн үзэж хоёр шатны шүүхээр найман жилийн ял оноожээ.

Албан бус эх сурвалжаас авсан мэдээгээр тэрбээр Тайваний тагнуулын байгууллагатай нууцаар хамтран ажиллаж төрийн нууцад хамаарах мэдээллийг их хэмжээний бэлэн мөнгөөр худалддаг байсан гэнэ.

Сүүлийн жилүүдэд манай улсын төрийн өндөр албан тушаалтнуудад чиглэсэн гадаадын тагнуулын үйл ажиллагаа эрс идэвхижсэн бөгөөд эхний ээлжид Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын гишүүдэд, дараагийн ээлжид Засгийн газрын сайд нар, бүр цаашилбал тагнуулын байгууллага руу чиглэсэн зохион байгуулалттай нууц далд үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа талаар улстөрийн хүрээнийхэн ярилцах болсон нь анхаарал татаж байгаа юм.

Эх сурвалж: Нийгмийн толь