Би 27 настай нөхөр хүү охины хамт амьдардаг.Нөхөртэйгөө танилцаад үерхээд 10 жил хамт амьдраад 8 жил болж байна.Энэ хугацаанд маш их юм үзэж туулсан.17 настайдаа 10 жилээ төгсөөд шалгалтаар дээгүүр жагсаж томоохон их сургуульд орсон.

Нөхрөө 10 жилд байхаас бие биеээ мэднэ.Өөрийгөө хоосон магтах гэсэнгүй зөвөөр ойлгоорой, онц сурдаг, урлагийн авъяастай юм юманд манлайлагч хөөрхөн охин байлаа.Олон залуус араас гүйдэг.Нөхөр минь тэдний л нэг.Анх шууд хайртай дуртай болоогүйэ, уйлан дуулан орцонд хонож өнжин байж гуйдаг байлаа, маш их гуйлгаж гүйлгэж байж нэг л мэдэхэд би дассан хайртай болсон байсан.2-р курсэд ордог жилээ жирэмсэн болж анхны хүүхдээ тээгээд сургуулиа чөлөө болгож гэртээ суусан.Миний нөхөр аав ээж нь хувиараа бизнес хийдэг боломжтой айлын хүүхэд, гэхдээ баян айлын эрх бацаан биш багаасаа ажил хийж сурсан,аминдаа арчаатай, архи тамхи тохируулаад хэрэглэдэг, найз нөхдийн элдэв уулзалт баяр цэнгээнд очих дургүй ихэнх хүний хэлдгээр сайн залуу.За эргээд яриандаа ороё, 2-р курст ордог жилээ том хүүгээ олсон, маш их аз жаргалтай байсан, хадмууд минь бэр гуйж бүгд л шинэ хүүхдээ хоног тоолон хүлээсэн.

Би бол ээж аав минь багш, дундаж айлын том охин, хөөрхөн бас ухаантай хүмүүжилтэй охин гэж магтуулж өссөн, ээж аав минь эд хөрөнгөөр бялхуулаагүй ч хайраараа бялууруулж өсгөсөн юм.Шинэ хүн төрлөө, бүх л гэр бүлийн адил аз жаргалдаа умбасан, нөхөр минь хичээлдээ явж би хүүхдээ харангаа сайн гэрийн эзэгтэй байх гэж хэрэндээ л хичээдэг байлаа.Нөхөр угийн дуу цөөтэй, ярилцдаггүй, гэр бүлийн хүмүүжил манайхаас тэс ондоо аав ээж нь хоорондоо хөндий ер нь л тийм уур амьсгалтай байсан юм.Эхний жил тэгээд өнгөрсөн, ямар буруутайгаа ч мэдэхгүй жаргаад л байна гэж бодож байтал хүүгээ 2 настай байхаас эхлээд араараа тавиулж байснаа 6 сарын дараа мэдсэн.

Өөрөөсөө эгч гэр бүлтэй хүүхэнтэй маш удаан уулзсан байсан, баригдаад яагаад гэж асуухад бүгд л чиний буруу, чи муухай ааштай, чи ажилгүй арчаагүй, чи шоудах тэнэх дуртай (2 настай нялх хүүхэдтэй хүн огт гарч чадахгүй, жилдээ ганц удаа 2,3хан цаг найзуудтайгаа уулздаг байсан) чи намайг ойлгодоггүй, энэ хүн миний бүх зовлонг ойлгодог ярилцдаг гэсэн,анх удаа нөхрөөсөө тийм хатуу үгнүүд сонсч ,намайг ингэж боддог гэж төсөөлөөгүй байсан би гүн шоконд орсон, тэр үед би юу ч мэдэхгүй 21 настай жоохон охин байлаа, нээрээ миний буруу юм болуу гэж бодно, амьдралдаа анх удаа тэгж хууртаад маш их гомдож байлаа, удаан намайг доромжилсон, тэгж тэгж ээж аавдаа загнуулаад эргээд нийлсэн.Тэр үеэс хэрүүл тасрахаа байсан, урьдын миний араас гүйж байсан залууг би танихаа больсон.

Эргээд сургуульдаа орж нэг юм сунжруулсаар төгссөн.Дунд нь бага охиноо олж төрүүлэхгүй ийм хэрүүлтэй гэр бүлд хүүхэд өсгөхгүй гэж бөөн юм болж байж төрүүлсэн, одоо 4 настай.Хүүхэд томроод би мэргэжлээрээ ажилд орсон, нөхөр яг тогтсон ажилгүй ээж аавынхаа ажилд туслаад хоолоо яаж олж идэх гэсэн зовлон байдгүй байлаа, намайг байнга ажлаасаа гар гэж дарамтлана, чиний муу 800,900 мянгын цалингаар дутаагүй гэж уурлана, би өглөө ганцаараа 2 хүүхдээ зөөнө, орой тараад авна, хоол ундаа хийнэ гэрээ цэмцгэр байлгахгүй бол өө хайгаад чи ажлын хажуугаар гэр орноо авч явж чадахгүй юм чинь ажлаасаа гар гэж байнга хэрүүл хийнэ.Ажлынхантайгаа ганц хоол идвэл чи тэнэмэл шоучин гэж хараана.Гар гэхэд нь би бас хамт олонтой баймаар байна, хөгжиж дэвшмээр байна, би ганц турсикээ ч гэсэн чамаас мөнгө гуйхгүй аваад өмсдөг баймаар байна гээд зөрүүдэлдэг, ажилдаа нэр хүндтэй, дуртай, ажил дээрээ л жаргалтай байдаг байсан.Сүүлдээ намайг явуулахгүй гээд түрүүлж гараад гаднаас түгжиж явж байлаа, энэ хэрүүл даамжраад намайг ажилдаа явах гэж байхад залгуураар мөр нурууг минь улаан гүвдрүү болтол ороолгож байлаа.Дараа нь уучлалт гуйх битий хэл өөрөөсөө болж зодуулсан бол хохь нь гэдэг, өчнөөн удаа сална гэж хэсэг тусдаа байгаад л хүүхэд шуухад энээ тэрээ гэсээр зориглож чадахгүй салж чадахгүй өдийг хүрсэн.Гэх мэт зах зухаас нь бичих гэж хичээлээ.

Одоо бид 2-ын байгаа байдал:Огт хүндлэл байхгүй, намайг бусад бүх хүн магтаж байхад, хаана ч очсон юу ч хийж чаддаг аливаа юманд авъяастай гээд бусдын нүдээр би мундаг,сайхан эмэгтэй гэвч нөхөртөө л үнэлэгдэж чаддаггүй, намайг огт үнэлдэггүй, чи юугаа чадахав дээ, чиний мундаг гэж юу байхав дээ, чи бол амны хишиггүй, надаас салвал чи хог дээр үсэрч өөрийгөө ч тэжээж чадахгүй, муусайн юмнууд аятайхан байгаарай хохь чинь шүү гэх мэт үгсийг байнга хэлдэг, миний өөртөө итгэлтэй бардам зан гал цог бүгд унтарч алга болсон.Бид 2-т бүүүр энгийн харилцаа байхгүй, хэрэлдэхгүйгээр үг сольдоггүй, хэзээ над руу хараад инээснийг нь санахгүй байна, намайг аз жаргалтай инээж байвал тэр хүний уур хүрч би уйтгар гунигтай сул дорой байвал баярладаг.Би үргэлж өөрийн боломжоо хойш тавьж энэ хүнийг л дагаж 10 жил шахам гэртээ суугаад надад ядаж эр нөхрийн минь хүндлэл алга.Аз жаргал гэдэг сэтгэлийн л амар амгалан юм, хэдий байр машин үнэтэй хувцас хунар байлаа ч сэтгэл дотроо үхэж явах шиг зовлон алга.

Энэ хүнд гоочлуулахгүй юмсан гэж төгс эхнэр байх гэж хичээсээр үнэндээ ядарч байна.Энэ миний амьдрах амьдрал бишээ 2-лаа нэг нэгнээ хэмлэж байхаар эртхэн салая гэхээр чам шиг юманд хүүхдүүдээ өгөхгүй, чи мөн жаргах байхдаа гэж байнга басдаг, Би одоо нөхөртөө итгэдэггүй, намайг хуурч л байгаа гэж боддог.Утас нь цоожтой мсж бичиж л бдаг тоодоггүй асуудаггүй.Байнга өө эрж хэрүүл хийдэг болохоор хамт биш тусдаа баймаар байдаг, гэртээ байхгүй үед нь баярладаг.Хол байхдаа утсаар ч ярьдаггүй.Ганцхан олдох залуу нас минь хайр халамжин дунд биш байнгын сэтгэл гутрал дунд өнгөрч байгаад харамсаад байх юм.Би уг нь ийм охин байгаагүй шдээ.

Хүүхдүүдээ аваад гадагшаа явдаг юм билүү гэж бодож байна.Амьдралаа бодоод тэвчээд дуусахуу, өөрийгөө бодоод том алхам хийх үү, үнэхээр шийдэж чадахгүй байна.Хүн харахад нэг л их жаргалтай сайхан амьдралтай хөөрхөн хүүхэн гэвч үнэндээ дотроосоо үхэж байна.Надад туслаач Нуршуу захиаг минь уншсанд баярлалаа