Хийлч Ч.Дэлгэрцэцэгийг хөл хүнд болсон гэх мэдээлэл өнөөдөр хэд хэдэн хэвлэл сайтад тавигдсан.  Энэ нь хийлч бүсгүй цахим хуудсандаа  “Хордлоготой хэцүү байна өө”  гэсэн тайлбар бүхий  доорхи зурагнаас болсон байна.  

Тэгвэл хийлч бүсгүй хөл хүнд гэх мэдээлэл ташаа гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хүргэсэн байна. Тодруулбал  хийлч Дээгий:  “Ананд нялхарч байхад даа. Анандын ая тухтай байдлыг  бүрэн хангаснаар би дуртай киногоо үзэв.  Ананд ч нам унтав.  Энэ сайтууд нээрээ  хямдхан мэдээлэл тавихаа болиосой.  Бичсэн сэтгүүлч нар ичээсэй” хэмээн мэдэгдсэн юм.

Өөрөөр хэлбэл хийлч Дээгийгийн хүү Ананд энэ өдөр эрхэлж, ээжийнхээ хэвлийнд наалдан унтсан бөгөөд үүнийг хийлч бүсгүй өхөөрдөн, зургаа авхуулсан нь энэ ажээ.