Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл хэрэгжиж эхэлжээ. Тасралтгүй 10 жилийн туршид телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын оролцоотойгоор шилдгийг шалгаруулах юм. 

Энэхүү шалгаруулалтад Г.Тэнүүн, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Чойжоо буюу Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа билээ. Уралдааны ялагч энэ сарын 21-ны 00:00 цагт тодрох юм.

"ALFA MUSIC” төслийн оролцогч дуучин Чойжоогийн шинэхэн уран бүтээл "Санана даа" дууны бичлэгийг хүргье. Тэрбээр энэхүү дуугаараа бусад оролцогчидтойгоо өрсөлдөж байгаа бөгөөд хэрэв та түүнийг дэмжихийг хүсвэл фэйсбүүк цахим хуудаснаа байрлах "Uuduu Talk Show" хуудас руу http://www.facebook.com/pages/Uuduu-Talk-Show/563866570369142?fref=ts нэвтрэн орж лайк дарж дэмжээрэй.

Уралдааны ялагч энэ сарын 21-ны 00:00 цагт тодрох юм.

Д.Ана