Дэлхий нийтээр "Туранхай" байх нь гоо сайхны дээд хэмжүүр гэх ойлголтыг үгүйсгэж буй билээ.

Тэгвэл Австралийн загвар өмсөгч  Стефани Феррариог орчин үеийн гоо сайхны төгс стандарт хэмээн тодорхойлжээ. Түүний биеийн харьцаа 100/72/104 аж. Стефани Феррарио турахыг хүсдэггүй харин фитнессээр тогтмол хичээллэж биеийн галбиртаа анхаардаг байна. Тэрээр Австрали улсад чамгүй өндрөөр үнэлэгддэг төдийгүй олон улсад ч түүний эрэлт ихтэй байдаг ажээ.