За юун түрүүнд сайн байцгаана уу, би их идэвхитэй уншигч бас суралцагч байна. Юу вэ гэхээр уншдагаас биш бичиж байсан удаа байсангүй ээ.

Тэгээд бичихээр шийдлээ. би хүүхэд нөхрийн хамт амьдардаг. Энд уншдаг амьдралын асуудлыг хэрэндээ л үзэж туулж яваа. Ухаанаар шийдэж амьдрахын төлөө явдаг л даа. Би ч бас бусад эмэгтэйн адил хууртаж үзсэн хүн, мэдээж салах тухай бодож хэрэлдэж байсан ч салаагүй. Яагаад гэвэл нөхөр надаас яасан ч салахгүй гэсэн учраас, тэгээд амьдрал үргэлжилсээр байгаа. Үеүе намайг хуурч байгаа болов уу, угаасаа л хуурна даа гэж бодож амьдрах там юм аа. Нөхөртэй хэрнээ ганцаардаад байх юм. Энэ юуных вэ, хийж байгаа үйлдэл, гаргаж байгаа зан нь огт сонин биш болсон. Мэдээж хайр минь хайрт минь гэж нөхрийгөө боддог ч нэг л биш би бүүр юу болоод байгаагаа ч мэдэхээ байлаа. Юу вэ гэх гээд байна гэхээр хүн харахад сайхан харагдаж байгаа ч хийсэн хэрэгтээ гэмшиж дахиж тэгэхгүй гэж хэлсэн ч надад тэр оогт сонин биш угаасаа дахиад тэгэх байх, энэ хүнд итгэхгүй, итгээд хэрэггүй гэж бодож амьдраад хэдэн жил боллоо. Яаж сэтгэл хангалуун амьдарч болох бол. Энд бас хуурсан хүмүүс байгаа л байх. Яах ёстой вэ би зүгээр л ганцаардаад байна. Энэнд секс нтр огт хамаагүй болно.