Сайн байна уу. Би нөхөртэйгөө суугаад бараг 10 жил болж байна. 18 тайгаасаа үерхээд 21-тэйдээ анхны хүүхэд маань төрсөн юм. Одоо 2 хүүхэдтэй.

Бид 2 архи дарс хэрэглэдэггүй, гэхдээ өөр гэр орон, амьдралын асуудлаас болж өдөр болгон л хэрэлдэх юм. Нөхөр бол надад мөнгө авчирч өгнө, өөр юу ч хийхгүй. Гэр орны ажил гадуур нтр ажил гээд л бүгдийг нь би ганцаараа л зохицуулна. Заримдаа бүр шөнө 1 цаг хүртэл юмаа хийгээд л унтана. Юм л бол нэг юм нь болохгүй болохоор л миний буруу биш байтал намайг хараадаг. Өдий хүртэл амьдрах хугацаанд манай нөхөр бүх зүйл нь бэлэн гэр орон хүүхэд нтр асуудалд юунд ч оролцолгүй, ажил гээд л явдаг. Сүүлийн хэдэн жил өдөр бүр хэрэлдэх болсон юм. Ярихдаа хүртэл хараал хэлнэ, хадмууд бол бүр сураггүй, утсаар л хааяа ярьдаг. Сүүлийн үед бид 2 бие биенээ үзэн ядаад байгаа юм шиг санагдах боллоо. Өдөр бүр гоё сайxан үг нэг ч хэлдэггүй, намайг хараасан л үг хэлдэг, салмаар санагддаг болчиxлоо, та нар минь зөвлөөч