Өнгөрсөн шөнө буюу 10 дугаар сарын 4-ний орой АТГ-аас дахин нэг баривчилгаа явуулсан гэх мэдээлэл иржээ. Энэ удаад хахууль авсан, өгсөн хүнийг хамтад нь хамт саатуулсан гэсэн мэдээлэл байгаа юм. 

Тодруулбал, улсын тэргүүний нэгдүгээр сургуулийн захирал Г.Бум-Эрдэнэ нэгдүгээр ангид хүүхэд элсүүлэх, дунд ангиас хүүхэд шилжүүлэн авахдаа хахууль авдаг байжээ. Харин өчигдөр нэгэн иргэн түүнд хахууль өгч байхад нь АТГ-ынхан үйлдэл дээр нь баривчилсан байна. Тиймээс түүнийг хахууль өгсөн хүнтэй нь хамт саатуулсан аж. АТГ-аас өнгөрсөн сард мэдээлэл хийхдээ Нэгдүгээр сургуульд цохолттой орж ирсэн хүүхдүүд олон байна гэж ярьсан. Тодруулбал, бага ангид хүүхдүүдийг хахуулиар оруулдаг байсан нь ийнхүү тодорхой болжээ.