Тагнуулын байгуул­лагаас тусгай ажиллагаа явуулж энэ сарын 2-нд гурван иргэнийг барив­чилсан. Тэгвэл  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 03-ны өдөр Нийслэлийн прокурорын газраас яллагдагч М, А, В нарт цагдан хорих  арга хэмжээ авах санал хүргүүлсэн байна. Саналыг шүүх хүлээн авч гурван иргэнийг нэг  сар хорих шийдвэр гаргасан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин