Хүндийн өргөлтийн Ази тивийн аварга М.Анхцэцэг хөөрхөн царайлаг, хүчтэй бяртай бүсгүй. Эрчүүдийн спорт гэж хэлж болох хүнд төрөлд хүч үзэж яваа хөөрхөн тамирчин бүсгүй, урлагийнхан, уран гимнастикийн тамирчин бүсгүйгээс илүүтэй олны анхаарлыг татдаг.

Хүндийн өргөлтийн тамирчин бүсгүйн зардлыг даахаа Аса аварга амлаж байсан удаатай. Гай зовлонг хэнийг ч дайрдаг болохоор Азийн аварга М.Анхцэцэгийн төрсөн дүү халуун хоолонд түлэгдэж, 15 настай охины эмчилгээнд хандив өргөхөөр монголчууд эрвийх дэрвийхээрээ зүтгэсэн. Дүүгийн бие нь гайгүй болж, М.Анхцэцэгийн сэтгэл санаа ч тайвширсан. 

Түүнчлэн хувийн амьдралдаа ч анхаарлаа хандуулан тэрбээр энэ сарын 3-нд ээж болжээ. Хүндийн өргөлтийн тамирчин М.Анхцэцэгийн ханиар УДЭТ-ийн ирээдүйтэй залуу жүжигчин”Драмын 3”-ын нэг Б.Золжаргал гэх залуу тодорсон. Тэгвэл түүний хайртай залуу нь аав болсон тухайгаа цахим орчинд ийн түгээжээ. 

Түүнчлэн М.Анхцэцэг биеэ тэнхрүүлээд Токиогийн олимпод хүч үзнэ гэдгээ бичсэн байна.