Сайн байна уу би 25 настай, 3 хүүхдийн ээж. Хоёр дахь амьдралаа үзэж байна. Анхныхаа нөхрөөс 2 хүүхэдтэй болоод салсан. Одоо энэ нөхөртэйгөө амьдараад жил гаруй болж байна.

Том хүү маань эгчийнд минь байдаг, дунд хүү маань надтай байдаг. Нөхөр маань дунд хүүд минь их л ширүүн хандаад байх юм аа. Заримдаа өмөөрч хэрүүл гарна. Яагаад хүүхэд зодоод загинаад байгаа юм гэхээр яадаг юм гээд уурлаад байх юм. Би яг одоо 2 хүүхдээ хувцаслах гээд байж байна, явлаа гээд би уйлаад мний буруу ч бай зөв ч бай эхнэрээсээ ганц удаа уучлалт гуйхаар яахав дээ гэсэн чинь би уурлуулсан юм уу, дуртайдаа ууралчаад энэ тэр гээд байх юм.

Одоо ингээд явах гэхээр ах дүү нарындаа очиж чадахгүй бүгд л цаашаа гэх байхдаа. Би үнэндээ яахаа мэдэхгүй байна. Намайг дандаа үл ойшоож, дандаа намайг буруутгадаг. Явлаа гэхээр очих газар туслах хүн ч байхгүй, ядаж унааны мөнгө өгчих гэхээр чадахгүй алхаад яв гээд байх юм. Би хашаа явах вэ мөнгө ч үгүй надад зөвлөөч