Монголын язгуур урлагийн гайхамшгийг эх орондоо төдийгүй дэлхийд сурталчилан таниулах эрхэм зорилготой “Монгол Мөхөшгүй” хэмээх язгуур урлагийн 9-н хамтлагийн нэгдсэн тоглолт энэ сарын 21,22,23 өдрүүдэд 19:00 цагт МҮЭСТО-нд тоглогдох нээ.

   Уг тоглолт нь 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа бөгөөд Ерөнхий найруулагчаар Төрийн Соёрхолт Д.Сосорбарам ажиллаж байгаа юм.

   Тоглолтод “Алтан Ураг”, “Арга билэг”, “Жонон”, “Домог”, “Хөсөгтөн”, “Алтайн Оргил”, “Тэнгэр Аялгуу”, “Их Монгол”, ХБНГУ-аас уригдан ирж буй “Эгшиглэн” зэрэг хамтлагууд оролцоно. Үндэсний язгуур урлагийн гайхамшиг, түүнийг орчин үеийн хөгжмийн төрөл жанртай хослуулан хэрхэн хөгжүүлж болдгийг эдгээр хамтлагт нэгдсэн 53 залуус харуулах болно. Та баярлах бахархахын гайхамшгийг  эндээс мэдэрнэ.  

Дэлгэрэнгүй мэдээллийг 99102207,  99005652 , 89065652
 утаснаас лавлана уу