Иордан улсын нэгэн элсэн цөлийн бүсэд сансрын хөлгийн бүхээг шиг бөөрөнхий хэлбэртэй байгууламж бүхий жижиг тосгон шиг суурин байгуулжээ.

Энд ирсэн амрагчид хэтэвчнээсээ хамаараад янз бүрийн хэмжээтэй бөөрөнхий байшин түрээслэх боломжтой аж. Космос нэртэй энэ газар задгай агаарт үдийн болон үдшийн зоог барихаас гадна байшин бүр интернэт  сүлжээтэй гэнэ.