Австрали улсын “Күйнсландын Их Сургууль”-д суралцдаг Б.Билгүүн бодлоор удирддаг дрон камер бүтээжээ. Тэрбээр тус улсад Монгол Улсын засгийн газрын тэтгэлгээр суралцаж байна. Цахилгаан болон компьютерийн инженер чиглэлээр давхар суралцаж байгаа гэнэ.

Австралийн 10 жилийн хүүхдүүдэд компьютер программ болон роботокийн хичээл заадаг тэрбээр хүний тархинд байдаг цахилгаан сигналуудыг ашиглан дроныг удирддаг байхаар бүтээлээ хийжээ. Дрон бүтээхээсээ илүү удирдах нь түүнд хүндрэлтэй байсан тухайгаа ярьжээ. Удахгүй эх орондоо ирэх гэж буй бөгөөд тэтгэлэг авах үедээ “Надад нэг хүний тэтгэлэг өгснөөрөө би эргэж ирээд олон хүнд зааж өгч, тэтгэлгийн үр өгөөжийг түгээнэ” хэмээсэн үгэндээ хүрэхээр зорьж байгаа аж.