Тэнгис кино театраар “Кино шиг амьдрал”, “Шарга даага”, “Үхэл амьдралын зааг”, “Зоорь” уран сайхны кинонууд гарч байгаа бол Өргөө кино театрт  “Зоорь”, энэ сарын 5-ны өдрөөс “Анирлагч” кино гарч эхлээд байна. Өнгөрсөн долоо хоногт хамгийн их орлого олсон киногоор “Зоорь ” 121,221,970 төгрөгийн ашиг олсон бол ирэх долоо хоногуудаас шинэ кинонууд гарч эхлэхээр болоод байгаа юм байна. Сарын сүүлд бүх кинонуудын олсон нийт ашгийн дүнг гаргаж олон нийтэд танилцуулж байх болно.

№ Киноны жагсаалт Өмнөх орлого 1.30-2.06
1.  Зоорь - 121,221,970
2.  Анирлагч  /2 сарын 5-ны өдрөөс гарч эхэлсэн/ -  18,145,442
3.  Шарга даага - 4,522,736 5,584,478
4.  Кино шиг амьдрал - 15,452,000 2,467,621
5.  Үхэл амьдралын зааг -  1,046,818  төгрөгийн орлого тус тус олсон байна.