Сайн байна уу. Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Би бээр 27 настай ажилтай төрөлтэй, амьдралтай, амжилттай яваа залуу л даа. Эхнэртэйгээ нийлээд 6 жил болж байна энэ хугацаанд сексийн тал дээр ямарч асуудалгүй илэн далангүй болоод байдаг.

Манай хүн ч цэвэрхэн аятайхан хүүхэн байдаг. Би ч өөрөө өндөр гэхдээ тийм лаг булчинлаг нтр бишээ :), цэвэрхэн хувцаслчихдаг, энгийн эмэгтэй хүнийг хүндэлдэг тийм л хүн.

Энэ хугацаанд эхнэр бид ганц 2 удаа салж нийлсээн, харамсалтай нь манай хүн өөр хүнтэй дотно харилцаанд орсон байсан, ер нь бол би хааяа хөдөө явдаг болохоор одоо ч магадгүй тэгэж чадах хүн гэж боддог. Бас хартай, утас, фэсбүүк нтр шалгадаг тийм эмэгтэй хүмүүс байдагдаа гэхдээ би хуурч бариад ууж идээд алга болдоггүй, гол нь өөрөө тэгсэн болохоор хардаад байдаг юм шиг санагдаад байгаа юм.

Намайг бас өөр хүүхэнтэй унтаж хэвтсэн гэж боддог даанч хөөрхий мань тийм юм болоогүй яваад байдаг, харьцаанаас харьцаа гэдэг шиг эмэгтэй хүмүүс ер нь өөрийг нь хүндэтгэж харьцдаг хүмүүст дуртай гэх нь хаашаа юм зүгээр ажил хэрэг, өөр олон талаасаа нээлттэй харьцдаг болов уу гэж ойлгодог.

За гол юм нь гэвэл би сүүлийн үед 30 гарсан аливаа зүйлсийн наад цаадахыг ойлгодог тийм эмэгтэй хүнтэй харьцаж үзмээр санагдаад байдаг болчлоо. За тэгээд бие зөв аваад явчихдаг цэвэрхэн, өөртөө итгэлтэй өндөр өсгийтэй гутал, стокингс өмсдөг, ажил хэрэгч, боловсролтой, харьцааны соёлтой тийм л хүнтэй ярилцаж харилцаж үзмээр бодогдоод байх юм.

Гол нь ийм хүн таарлаа гэхэд би эхнэрээ хуурахад ч бэлэн байгаад байгаа нь бүр сонин санагдаад байх юм аа. Эхнэртэй гомдоод шар хөдлөх гэх ч юмуу гэхдээ би өөрөө тайван хүн л дээ, энэ асуудал дээр зөвөлгөө тусламж өгөөч баярлалаа.

Жич: Бид бүгд соёлтой боловсон нийгэмтэй хөл нийлүүлэн алхаж байгаа учир, сөрөг коммент бичихгүй байхыг хүсье баярлалаа.