Сайн байна уу, та бүхэнд оройн мэнд хүргэе. Яах учраа олохгүй энэхүү постоо оруулж байна. Би найз залуутайгаа 2 жил болж байна.

Тэр хугацаанд хамтдаа амьдарч ч байсан, салсан ч үе байсан. Бид 2 байнгын л хэрүүлтэй байдаг. Тэр цагдаа залуу байдаг юм. Их хүүхэмсэг, намайг зөндөө л уйлуулж зовоож байсан. Би гэхдээ маш их хайртай болохоор уучлаал өнгөрдөг бас их хартай. Би ч их гомдоож л байсан. Би тэрнээсээ 4 удаа жирэмсэн болоод 2 нь савны гадуур гээд 2 нь зулбасан. Энэ бид хоёрын хэн хэнд нь маш хүнд цохилт болж байсан. 2 гэрийнхэн маань бид 2-г эсэргүүцдэг, маш дургүй, хайртай болохоороо л зөрөн зүтгэн байж хамт байдаг.

Жирэмсэн болоход минь үргэлж баярладаг гэвч би хүүхэд минь тогтохгүй байгаад дээрээс нь тэр маань үргэлж нууц фб ашиглаж намайг хуурдаг болохоор би салая гэж шийдээд одоо 11 сард герман улс руу явхаар шийдээд бүх юм маань бэлэн болсон. Тэр ч мэдэж байгаа, намайг яваа явсан нь дээр биз дээ л гэсэн. Битгий яв гэж хэлэх болов уу гэж горьдсон ч тэгээгүй ээ. Гэтэл би өнөөдөр дахиад л жирэмсэн болсноо мэдлээ. Үнэхээр яах учраа олохгүй байна

Би одоо яах вэ, тэр маань гарга л гэсэн гаргалаа гэхэд 2 гэрийнхэн яах бол хүүхдийг минь ад үзвэл яах уу, энэ хүн намайг хуурахаа болих болов уу, хүүхэд бид 2ийн төлөө амьдарч чадах болов уу, хүүхэд минь тогтох болов уу, дахиад зулбах вий дээ эсвэл савны гадуурх байх вий дээ гэж бодоод айгаад маш хэцүү байна. Одоо тэгээд герман явах юу болох,  яах уу ийхүү гээд үнэхээр хэцүү байна. Та бүхэн чин сэтгэлээсээ зөвлөөч, би хичээгээд шүд зуугаад энэ хүүхдийг гаргаад хайртай хүнээ гээд гэр бүлийнх нь эсэргүүцлийг тэсээд гарах уу эсвэл хүүхдээ авахуулаад бүгдийг орхиод герман руу явах ёстой юу, надад туслаач