Өнөөдөр аргын тооллын 2018 оны аравдугаар сарын 12. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Тийн унжлагат” хэмээх шороон нохой жилийн Намрын адаг хар нохой сарын шинийн 3. Сугар гараг. Онгоц одтой, есөн улаан мэнгэтэй, улаагчин үхэр өдөр.   

Барилдлага: Шид  
Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй   
Суудал: Ус уул 

Өдрийн наран 7 цаг 07 минутад мандан, 18 цаг 11 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр буян номын үйлд шамдах, бүтээл туурвил эхлэх, худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, зэрэг дэвших, хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашнямтай өдөр. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд малтай, баялаг төгс болно хэмээжээ.