Мэргэжлийн хяналтын байгууллагаас орон сууц худалдан авагчдад зориулж дараах зөвлөгөөг өгч байна.

  • Тухайн компанийн газар олголтын захирамж, гэрээ, гэрчилгээ хү­чин төгөлдөр эсэх, техникийн нөхцлийг холбогдох бай­гуул­лагуудаас бүрэн авсан байдлыг нэг бүрчлэн нарийвчлан үзэх
  • Барилгын зураг төслийг батлагдсан зургийн даалгаврын дагуу боловсруулсан байдал, хуулийн дагуу зураг төсөлд бүрэн магадлал хийсэн эсэхийг үзэж, гаргасан дүгнэлтүүдтэй нь танилцах
  • Барилга угсралтын ажлаа эхлэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагаас зөвшөөрөл авсан эсэхийг шалгах.
  • Компанийнхаа өмнө нь барьж ашиглалтад оруулсан орон сууцны барилгын одоогийн чанар байдал, оршин суугчдын санаа бодлыг судалж мэдэх
  • Өр, авлагын тухай ерөнхий мэдээллийг харьяа татварын албанаас лавлах
  • Барилга угсралтын ажлын чанар байдлын талаар зураг төслийн зохиогч болон мэргэжлийн хяналтын байгууллагаас албан ёсоор өгсөн дүгнэлт, албан шаардлага, санал, зөвлөмж гарсан эсэхийг тодруулах, байгаа бол түүнтэй нарийвчлан танилцах;
  • Орон сууц захиалж гэрээ байгуулахдаа албан ёсны захиалагч хэн болохыг нарийвчлан тогтоож, зөвхөн түүнтэй гэрээ байгуулах
  • Улсын хүлээж аваагүй буюу комисс ажилласан ч акт баталгаажаагүй байхад захиалагчийн шахалт, хүсэлтээр орон сууцандаа орохгүй байх шаардлагатай
  • Баригдаж дууссан барилгаас орон сууц худалдаж авах тохиолдолд эхний ээлжинд барилгыг хүлээж авсан тухай улсын комиссын актыг эх хувиар нь үзэх, оршин суугчдын санал зөвлөмжийг авах хэрэгтэй.