Сүүлийн үед ХААН аппликейшн шинэчлэгдлээ гэх реклам хаа сайгүй явж байгаа билээ. ХААН Банкны Интернэт банкны үйлчилгээ болон Khan Bank аппликейшн шинэчлэгдэж илүү энгийн хялбар, найдвартай,олон үйлдэл хийх боломжтой боллоо гэсэн рекламыг уншигч та ч харсан байх.

Тэгвэл шинэ үйлчилгээнд нь ухаалаг аргаар луйвар явж байгаад зарим нэг хэрэглэгчид бухимдаж байгаагаа цахим орчинд ийн илэрхийлж байна. Үүнийг нь дэмжин цааш шэйрлэж түгээсэн хэрэглэгч ч олон байв.

Миний бие ХААН банкны үнэнч хэрэглэгч болоод 20 орчим жилийн нүүрийг үзэж байна. Бусдын адил бор зүрхээрээ хөдлөн банкны зээлийн хүүд даруулан зүтгэж яваа жирийн нэгэн иргэн.

Учир юунд вэ гэвэл сүүлийн үед ХААН банкны ухаалаг банк апплэйкешн шинэчлэгдлээ гээд их сурталчилах юм. Бас банкинд бага амьдралдаа их цаг гэж хүмүүсийн тархийг угаана. Энэ удаа ганц ухаалаг банкны жишээн дээр сэтгэгдлээ бичихээр шийдлээ.

Өмнө ухаалаг банкны 1 жилийн төлбөр нь 10’000₮ байсан бол энэ удаад шинэчлэгдсэнээр жилийн хураамж гэж байхгүй 1 удаагийн гүйлгээ нь 100₮ шимэтгэлтэй болсон.

Энэ бол боловсон луйвар. Жишээ нь: Би 1 өдөрт багадаа 10 удаа интернет банкаар гүйлгээ хийдэг буюу зөвхөн 1 өдрийн хураамж 1000₮ гарч байна.

Нэг сард 30’000₮, 1 жилд 365’000₮ хамгийн багадаа шүү дээ. Банк юу дутсан, яасан гэж биднийгээ тэнэгтүүлэн барин дахин дахин луйвардсаар байгаа юм бэ?

Банкууд та нар чинь тэр дундаа ХААН банк минь ээ,

Монгол Улсын хамгийн их ашигтай ажилладаг санхүүгийн байгууллага шүү дээ. Энэ бусармаг үйлдлээ болиочээ. Та ч гэсэн санал нийлж байвал цааш нь түгээнэ үү!!!