Сочигийн олимпиор 1300-1400 медаль үйлдвэрлэсэн ба хамгийн олон медаль үйлдвэрлэснээр дээд амжилт тогтоосон байна. Тамирчдын медалиудыг хийхэд 999-ийн сорьцтой алт гурван килограмм, 960-ын сорьцтой мөнгө хоёр тонн, 700 килограмм  хүрлийг зарцуулсан нь олимпийн түүхэн дэх бас нэгэн содон үзэгдэл. Медаль бүр нь 460-531 грамм жинтэй бөгөөд тус бүрийг нь үйлдвэрлэхэд 18 цаг зарцуулжээ. Харин диаметр нь 100 мм, зузаан нь 10 мм аж.

Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн тооцоолсноор Сочигийн олимпийн алтан медаль 6000 орчим ам.долларын үнэтэй. Харин 2010 онд Ванкуверт болсон өвлийн олимпийн алтан медаль 500 ам.долларын үнэтэй юм. Сочигийн олимпийн медалийг оосортой холбосон төмөр нь маш бат бөх бөгөөд 100 кг хүртэлх жинг даах чадвартай юм байна.


13