Сайн байцгаана уу. Та бүхнээсээ зөвлөгөө авах гэсэн юм. Дөрвөн жилийн өмнө найз залуугаасаа жирэмсэн болоод тэр үедээ боломжгүй гээд найз залуу маань авхуул гэсэн.

Эмэгтэй хүн ийм үг сонсоод их гомддог юм байна лээ. Тэгээд уурласандаа би авхуулахдаа дахиж би хэзээ ч хүүхэдтэй болохгүй за гэж тэрэнд хэлсэн. Одоо би өөр найз залуутай болсон жил гаран болж байна. Ерөөсөө хүүхэдтэй болохгүй юм. Тэр үг намайг хоролчихсон юм болов уу гэж бодох юм. Үг биеллээ олдог гэж үнэн болов уу. Надад хэцүү байна.