УДЭТ-ын хамт олон  Монголынхоо бүх сайхан хосууддаа зориулан энэ сарын 14-ны өдөр “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн  тоглох гэж байна. Тодруулбал УДЭТ энэ сард:  II сарын 7,8,9-ний өдрүүдэд М.Себастьяны “Нэргүй од” орчин үеийн жүжиг,

II сарын 12,13,14,15-ны өдрүүдэд Рей Куни, Чепмэннарын “Эцсийн зогсоол зөвхөн чи” орчин үеийн жүжиг,

 II сарын 16-нд Ч.Түвшингийн “Норовын намтар” хүүхдийн жүжиг, II сарын 20,21,22,23-ны өдрүүдэд М.Сервантесийн “Кихот ноён” сонгодог жүжгүүдийг тавихаар төлөвлөөд байгаа юм байна.  

Дашрамд дуулгахад  “Эцсийн зогсоол зөвхөн чи” жүжгийн клип ямар ч эвлүүлэг хийгдээгүй гэдгээрээ Монголын анхны  клип гэнэ.  Ингээд энэхүү жүжгийн дууг хүргэе.