Машины түлхүүр, банкны карт, галт тэрэгний тасалбар, нэрийн хуудас бүүр фитнессийн гишүүнчлэлийн карт гээд бүхий л зүйл тань будааны ширхэг шиг жижиг микро чипэнд багтаж, амьдралыг улам хялбаршуулах боломжтой болжээ. 

Гараа өргөх төдий л таны бүх мэдээлэл бүхий жижиг чип уншигдан хүссэн үйлчилгээгээ авна гэхээр танд ямар санагдаж байна. Тэгвэл энэ бүхнийг гүйцэлдүүлэхээр швед мэргэжилтнүүд ажиллаж байна. Биедээ чип суулгах энэ үйлчилгээг тус улсын Биомакс компани эхлүүлэхээр төлөвлөсөн бөгөөд одоогоор 4000 гаруй швед иргэн захиалга өгөөд байгаа аж. Чип суулгах энэ бүх ажлын хөлс нь 180 бакс байх аж.