Цахим орчинд цагдаагийн албан хаагч шатахууны үнийг эсэргүүцсэн лоозон барьсан зураг өчигдөр тарсан билээ. Тэгвэл энэ зурагны талаар Цагдаагийн ерөнхий газраас албан ёсоор мэдэгдэл хийв.

“Өчигдөр “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагаас Их тэнгэр орчимд зөвшөөрөлгүй жагсаал, цуглаан зохион байгуулсан бөгөөд энэ үед Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс, Эргүүл хамгаалалтын газраас уг жагсаал, цуглааныг албадан тарааж зохион байгуулагчид болон оролцогчдоос тайлбар авч цуглаанд оролцохдоо ашигласан туг лоозонг түр хураан авч үзлэг хийх үед зураг дарж олон нийтийн сүлжээгээр гарсан байна”   тус мэдэгдэлд дурьджээ.