Зарим хүүхний хувьд том хөхтэй болохыг мөрөөддөг бол зарим нь үүнээсээ залхдаг аж. Учир нь том хөхийг нь хүн бүр л гөлөрдөгөөс залхаж үүнийгээ жижигрүүлэх хүсэлтэй болдог гэнэ.

Тэгвэл Аргентин хөтлөгч бүсгүй Нати Жота ийм үйлдэл хийж, мэс заслаар хөхний хэмжээгээ багасгажээ. 24 настай Нати Жота (Nati Jota) Аргентины нэрд гарч яваа спортын нэвтрүүлэгч, сэтгүүлч юм. Тэрээр өөрийн нэвтрүүлэгтэй болж хэдэн хэдэн ТВ-гээр гаргадаг болжээ. Гэтэл үзэгчид болон спортын хорхойтнууд түүний телевизийн салбарт гаргаж буй амжилтыг нь бус харин том сайхан хөхийг нь л харах гэж нэвтрүүлгийг нь үздэг нь улам бүр илт болсоор байжээ. 

Хүмүүс надтай ярилцахдаа миний цээж рүү биш харин нүд рүү минь хараасай гэж би хүсдэг-
Үнэндээ Нати нүдээ хөхнөөсөө илүү сайхан хэмээн үнэлдэг аж. Тэгээд ч спортын нэвтрүүлгийн хөтлөгч хэтэрхий том хөхтэй байх нь спортлог бус гэж үзжээ.

Үзэгчид болон нэвтрүүлгийн зочдын энэ увайгүй байдал ярилцлага авахаас эхлэн мэдрэгдэж бүсгүйг тун эвгүй байдалд оруулдаг.

Үүнээс гадна түүний нуруугаар хатгуулан өвдөх болсон учир эмч нар ч хөхний хэмжээгээ багасгахыг санал болгосон байна. Түүнчлэн энэ санааг нь гэр бүл болоод найз залуу нь ч нааштай хүлээж авчээ.