Сүүлийн хэдэн өдрүүдэд цахим орчинд хотын дарга С.Батболдын талаар тун хэцүүхэн сэдэвт холбогдуулан дэгс яриа гарсаар байгаа билээ. Зарим нэг нэрээ нууцалсан хуурамч хаягуудаар түүний нэр төрд халдсан мэдээлэл тарсаар байгаа.

Тэгвэл Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд өөрийн нэр төрөө сэргээлгэхээр хуулийн байгууллагад хандахаар болжээ. Учир нь сүүлийн үед нийгмийн сүлжээний цахим хуудсуудаар Хотын дарга С.Батболдтой холбоотой ёс бус бичлэг цацагдсан гэх мэдээлэл тараад байгаа. Уг асуудлыг тэрбээр хувь хүний болон гэр бүлийнх нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд нь удаа дараалан халдаж байгаа зохион байгуулалттай хэрэг гэж үзэж буй аж. Тиймээс хэргийг шалгуулахаар цагдаа, тагнуул, хуулийн байгууллагад хандах шийдвэр гаргасан байна.