Одоо байгаагаасаа 10-15 см өндөр болох дасгал

Хүүхдийн өсөлтийн ясны төгсгөл мөгөөрсөн эдээс тогтдог. Уг мөгөөрсөн эд аажмаар ясны эдээр солигдоход өсөлтийн явц зогсоно. Ингээд л ямар ч дааврын бэлдмэл уугаад нэмэргүй болох нь тэр. Энэ нь эрэгтэй хүнд 23-25 насанд, харин эмэгтэй хүнд 21-23 насанд тохиолддог.

· Дааврын бэлдмэлүүд хэр үр дүнтэй вэ?

Зөвхөн даавар хүний өсөлтийг зохицуулдаг гэвэл дэндүү өрөөсгөл. Бамбай булчирхай, бэлгийн даавар хэт ялгарах нь бэлгийн бойжилт эрт явагдаж, өсөлтийн мөч эрт ясжихад нөлөөлдөг.

· Тэгвэл хэрхэн өндөр болох вэ?

Эхний арга: Өсөлт түргэсгэх хамгийн сайн арга бол дасгал. Тэр дундаа үсрэлт болон сунгалтын, богино зайд гүйх дасгалууд хамгийн үр дүнтэй нь. Тиймээс 26 долоо хоног хийх сунгалтын зуун дасгалыг цувралаар танилцуулъя. Доорхи дасгалыг та таваас эхлэн өдөр бүр давтамжийг нь нэмэх маягаар хийгээрэй.

Эхний долоо хоног

Эхний дасгал:

· Бэлтгэх байдал. Хөлөө нийлүүлэн цэх зогсоно.
· Зурагт үзүүлсэн байдлаар эрчилсэн алчуур барьж зогсоорой.
· Ингээд барьсан алчуураа аль болох дээш өргөөрэй. Энэ үед амьсгаагаа гүн авна.
· Энэ байдлаар гурван хором зогс.
· Эцэст нь дахин бэлтгэл байдалд орно. Энэ үед амьсгаагаа гаргаарай.

Хоёр дахь дасгал:

· Хөлдөө мөрний хэмжээний зай авч зогсоно.
· Гараа толгойн ард аваарай.
· Энэ байрлалаас хөлөө нугалалгүй баруун, зүүн тийш ээлжлэн хазайна. Хазайх бүртээ амьсгаагаа гаргаарай.

Гурав дахь дасгал:

· Ташаа тулан, хөлөө нийлүүлэн эгц зогсоно.
· Энэ байдлаас арагшаа аажмаар гэдийнэ. Энэ үед амьсгаагаа гүн аваарай.

Дөрөвдүгээр дасгал:

· Дээш харан хэвтэнэ.
· Уг бэлтгэх байдлаас зурагт үзүүлснээр хөлөө аль болох урт давуулан өргөнө.
Хоёр дахь долоо хоног

Тавдугаар дасгал:

· Ташаа тулж, хөлөө нийлүүлэн цэх зогсоно.
· Энэ байрлалаас урагш бөхийж гурван хором болно. Бөхийх үедээ амьсгаагаа гаргаарай.

Зургадугаар дасгал:

· Гараа толгойн ард аван, хөлдөө мөрний хэмжээтэй зай авч зогсоно.
· Уг байрлалаас алгуур арагш гэдийнэ. Энэ үед амьсгалаа гүн аваарай.
· Харин бэлтгэх байдалд орохдоо амьсгаагаа гаргана.

Долдугаар дасгал:

· Цээжин хэсэгтээ хатуу зүйл ивэн дээш харж хэвтэнэ.
· Энэ байрлалаас цээжээ баруун, харин өгзөгөө зүүн тийш чадах хэрээрээ эргүүлнэ.
· Гол нь ингэхдээ хөл болон гуяа хөдөлгөхгүй байхыг хичээгээрэй.
· Дараа нь бэлтгэх байдалд орж хэдэн хором байсны дараа эсрэг зүгт эргэнэ.

Наймдугаар дасгал:

· Газар дээш харан хэвтэнэ.
· Уг бэлтгэх байдлаас өөрийн чадах хэрээр баруун хөлөө өргөнө. Ингэхдээ өвдөг нугалж болохгүй.
· Дараа нь нөгөө хөлөө үүний адил өргөнө.

Есдүгээр дасгал:

· Өсгийгөө нийлүүлэн номхон зогсоно.
· Уг байрлалаас гараа эгц дээш өргөж, өлмий дээрээ босоорой. Ийм маягаар гурван хором зогсоорой.

Аравдугаар засгал:

· Хөлдөө мөрний хэмжээтэй зайтай зогсоно.
· Урт саваа модыг зурагт үзүүлснээр барьж зогсоно.
· Уг байрлалаас баруун зүүн тийш чадах хэрээр хазайгаарай.

11 дүгээр дасгал:

· Хөлдөө мөрний хэмжээтэй зай авч, гартаа хоёр кг-ын туухай барин зогсоорой.
· Туухайгаа толгойн дээрээ барьж, урагш бөхийнө.
· Уг байрдлалаа гурван хором барьсны дараа өндийнө.
· Дараа нь алгуур хойш гэдийнэ.

12 дугаар дасгал:

· Гараа сунган, дээш харан хэвтэнэ.
· Энэ байрлалаас баруун хөлөө нугалан бие рүүгээ татна. Ингэж гурван хором барьсны дараа зүүн хөлөө татна.

13 дугаар дасгал:

· Гараа толгойн ард авч, өсгийгөө нийлүүлэн зогсоно.
· Гэдсээ татаж тохойгоо дээш өргөн, бөхийгөөрэй. Ингэхдээ толгойгоо гуяндаа хүргэнэ.

14 дүгээр дасгал:

· Хананаас арваад см-ын зайтай гараа өргөн, хөлөө нийлүүлэн зогсоно.
· Ийм байрлалаас гараа сунган өлмий дээрээ босч хурууныхаа үзүүрийг хананд хүргээрэй.

15 дугаар дасгал:

· Баруун хөлөө урагш тавин, гараа алдлан зогсоно.
· Уг байрлалаас цээжээ баруун зүүн тийш эргүүлээрэй. Гэхдээ хөл, гуя тань хөдлөх ёсгүй.

16 дугаар дасгал:

· Гараа сунган дээш харан хэвтэнэ.
· Уг байрлалаас баруун хөлийнхөө хурууг зүүн гараараа бариарай.
· Дараа нь үүний адилаар зүүн хөлийнхөө хурууг баруун гараараа барина.

17 дугаар дасгал:

· Чадах хэрээр биеэ сунган дээш өлмий дээрээ босоорой. Энэ үед амьсгаагаа гүн авахаа мартаж боолхгүй.

18 дугаар дасгал:

· Хананаас 40 орчим см-ын зайтай хөлөө нийлүүлэн, гараа өргөн цэх зогсоно.
· Ийм байрлалаас толгойг тонгойлгож, гараа дээш сунган гэдийгээрэй. Хуруу тань хананд шүргэх хүртэл.

19 дүгээр дасгал:

· Гараа дээш өргөн, хөлдөө мөрний хэмжээтэй зай аван зогсоно.
· Уг байрлалаас биеэ баруун болон зүүн тийш тойрог маягаар эргүүлээрэй.

20 дугаар дасгал:

· Гараа толгойн ард авч, түрүүлгээ харан хэвтэнэ.
· Уг байдлаас баруун хөлөө дээш өргөөрэй. Ингэхдээ хөлөө нугалж болохгүй.
· Энэ маягаар зүүн хөлөө дээш өргөнө.

Хоёр дахь арга: Зөв хооллолт ч бас өсөлтөд нөлөөлдөг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Мэдээж хоол тань эрдэс бодис, амин дэм, уургаар баялаг байх ёстой. Өндөр болохыг тулд баримтлах хоолны дэглэм зөвхөн үүгээр дуусахгүй. Бодит үр дүн харахыг хүсч л байгаа бол амттан, түргэн хоол, ундаанаас татгалзаарай.

Өсөлтыг дэмжигч хоол хүнс:

· Жигнэсэн загас.
· Шинэ лууван, бүх төрлийн байцаа, амтат чинжүү /ногоон/, бууцай.
· Овъёосны хивэг, гурвалжин будаа, вандуй, өргөст хэмх, шош, арвай.
· Жүрж, нимбэг, тоор, чангаанз, алим.

Гурав дахь арга: Хамгийн хялбар атлаа, хүмүүсийн төдийлэн анзаардаггүй арга бол цэх суух.