ОУХМ З.Энхзориг таалал төгссөн тухай харамсалтай мэдээлэл цацагдлаа.

Түүний хувьд боксын спортын Дэлхийн залуучуудын аваргын анхны алтан медалийг авч эх орныхоо нэрийг өндөрт гаргаж байсан нэгэн. Тэрээр 12 настайдаа боксын спортоор хичээллэж Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бадар-Ууган, П.Сэрдамба нартай нэгэн үед гарч ирсэн хүчтэй тамирчдын нэг юм. 

ОУХМ З.Энхзориг Солонгос улсаас эх орондоо түр ирээд байх хугацаандаа 2-3 метр орчмын өндөртэй зүйлээс унасны улмаас толгойндоо хүнд бэртэл аван ГССҮТ-д хүргэгдсэн ч ухаан оролгүй олон хоног болсны эцэст таалал төгсчээ. 

Түүний таалал төгссөн явдал боксын төдийгүй Монголын спортын салбарт хүнд гарз тохиосныг мөр зэрэгцэн явсан тамирчид, анд нөхөд нь гашуудан дурсаж байна.