Нөхөр гэдэг үгийг сонсохоор л уур хүрээд муухай сонсогдоод байх юм.Эсвэл уйлмаар санагдаж байна. Жирэмсэн дээрээс нь дөнгөж 1 ой гарантай хүүхэдтэй минь намайг зовоож байгаа болохоор заримдаа үхээд өгмөөр санагдах юм.

Тэгээд салья гээд зориглохоор архи ууж тамхи татаж, хүүхэн шуухантай орооцолдсон юм байхгүй нээх зодож нүдэж сүйд болоогүй болохоор салахгүй ингээд л яваад байх юм. Заримдаа энэ хүнээс салж чадахгүй ингээд өрөвдмөөр царайлаад насыг барах юм шиг хүртэл санагдаж байна. Ийм байдалд оруулсан хүчин зүйлс нь ямар ч халамжгүй сэтгэлгүй байнга хэл амаар доромжилж, хийсэн хэлсэн болгоныг минь эсэргүүцэж сэтгэлийн дарамтанд оруулдаг болохоор ийм бодолтой болсон юм шиг санагдаж байна. Жирэмсэн дээрээс нь жоохон хүүхэдтэй болохоор туслуулах халамжлуулах өчнөөн юм гарна. Тэр болгонд сэтэглээрээ хийж өгөхгүй байнга гуйлгаж байх жишээний.Тэрнээс нь болж үе үе хэрүүл гарах юм үнэндээ туйлдаж ядарч байна. Муу ханьтай хүн андашгүй байдаг юм байна. Цаанаасаа гундаад үс зүс алдаад сэгсийгээд баяр баясалтай яриасаг байсан хүн бага багаар юм ярихаа ч болиоод ирдэг юм байна.

Дөнгөж үерхэж эхлэхдээ хэзээ би ийм охин байлаа гэж үе үе өөрөөсөө асуух юм :((!!!Ай амьдрал гэж хатуу юм даа.Охидууд минь л бүү яараасай .Над шиг харамсаад сууна шүү. Дөнгөж 21тэйдээ ийм юм бичээд сууна гэж зүүдэлчиж ч явсангүй. Энэ хүнд зориулсан 3 жилээ ээжийнхээ дэргэд байж хоол ундын хийж халамжилаж өгсөн бол хамаагүй дээр байх байсан аж. Ээжийнхээ өврөөс гарах гэж хажуунаас холдох гэж ямар их яарсан юм бээ дээ би!!! ээж минь л намайг хайрын дээдээр хайрлаж байждээ одоо ч бас....