Өнгөрсөн оны наймдугаар сарын 22-23-нд шилжих шөнө 13 настай охин Нийслэлийн Баянзүрх дүүргийн 21 дүгээр хороонд байрлах “Очир” төв зочид буудалд бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарсан. Дээрх хэрэг хэрхэн шийдвэрлэгдэх нь өнөөг хүртэл олны анхаарлын төвд байгаа юм.

Тэгвэл өнөөдөр /2018.11.07/ гэмт этгээдүүдийг шүүх хурал Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд яг одоо эхэлж байна. 

Хэлэлцүүлэг хаалттай явагдах ба эхний хэсэгт сурвалжлагч нарыг орохыг зөвшөөрч, түүний дараа хурлын танхимаас хэвлэл мэдээллийнхнийг шүүх танхимаас гаргаснаар хурал эхэлсэн юм.

Хэргийг тодруулбал, Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх “Очир” төвийн зочид буудлын өрөөнд өнгөрөгч 2017 оны наймдугаар сарын 23-ны өдөр 13 настай охиныг хүчирхийлж, улмаар амь насыг нь хохироосон хэрэг гарч байв. Уг хэрэгт Б.Жавхлант, М.Амарболд нарыг холбогдуулан шалгаж, шүүгдэгч нар хохирогчийн бие махбодид гэмтэл учруулан, хурьцал үйлдсэн, улмаар хохирогч архины цочмог хордлогын улмаас амь насаа алдсан нь шалгалтын явцад тогтоогдсон байдаг. Улмаар дээрх хэргийн шүүх хурал өнгөрсөн зургадугаар сард Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “Шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Б.Жавхлан, М.Амарболд нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан юм.