Их урт учраас намайг ойлгоод уншаад зөвлөгөө өгөөрэй. Оройн мэнд. Нэг асуудал байнаа би одоо жирэмсэн 9 сартай нөхөр болоод хадам аав ээж маань маш сайн хүмүүс байдаг юм.

Нөхөр доороо 3 дүүтэй нөхөр бид хоёрын харилцаанд асуудал байдаггүй гэвч саяхнаас 2 дүү нь манайд ирж амьдрахаар болсон юмаа оюутан хүүхдүүд оюутны байранд байсан боловч ах дээрээ байна гээд манайд амьдрахаар ирсэн. Эрэгтэй эмэгтэй. Анхандаа ч гоё л байлаа эмэгтэй дүү нь гэр орон хоол ундны ажилд бага сага тусална би ч орой хичээлээс ирэхэд нь халуун хоол ундтай гэр цэвэрхэн байжийдаг. Эрэгтэй дүү маань ер нь бол юу ч хийдэггүй хоол ч хийж чаддаггүй талх ч хаанаас нь яаж зүсэхээ мэддэггүй заваан талдаа. Би өөрөө их цэвэрч байхыг хичээдэг жирэмсэн гээд хэвтээд байхыг боддоггүй маш их хөдөлгөөнтэй нойл шал хоол унд хувцас гээл бүх юмаа өөрөө хийдэг.

Тэгээд байхад л хүний цэвэрлэсэн юман дээр цэвэрхэн байж чаддаггүй хүндэлдэггүй орой болохоор хааяада гараал явна шөнө согтуу ирнэ нойлд бөөлжинө тэрийг нь би цэвэрлэнэ гэхдээ олон удаа бол биш ч ахыгаа байхгүйд гарж орно би ч өөрө оюутан байж үзсэн болохоор чимээгүй гаргадаг хааяадаа арай дэндээд байхаар нь гаргахгүй гэхээр уурлана их зан гаргана ер нь миний үгийг үг гэж үздэггүй. Эмэгтэй нь ч ялгаагүй хүн нэмэгдээд хоол хүнс хувцас хунараас авхуулаад нөхрийн цалин үнэндээ хүрэхээ больсон хааяадаа идэх ч юмгүй өдрүүд их байна тэгжаахад л их цамаан хоол ялгаж иднэ аяга таваг угаах гэр орны ажил хийхээрээ л тачигнуулаал уурлаад байгамуу яагаад байгаа нь мэдэгдэхгүй. Нойл угаагаад дуусжаахад та надад хэлэхгүй нтр хараажаар өмнө нь угаагаад байжаахаад тэгээд ахыгаа орж ирхээр би ёстой завгүй байлаа, тэгээд эгч угаачихлаа гэж худлаа ярина. Би болохгүй байгаа зүйл дээр нь шууд хэлчихдэг тэгэнгүүт сэмбэлзээл цэхэлзээл. Ахыгаа бас загинана үнэхээр сонин. Дээрээс нь жирэмсэн учраас нуруу бөөр их өвдөнө орой унтах гэхээр зурагт үзээд нэг бол шөнөжингөө фб ухна. Ер нь бол тааваараа байж үнэндээ чадахгүй байна. Яах вэ энэнээс болж нөхөртэйгөө бага зэрэг муудалцсан