НӨАТ-ын урамшууллын 2018 оны 10 дугаар сарын сугалааны тохирол энэ сарын 18-ны ням гарагт Боловсрол телевизээр орон даяар шууд явагдана.

Иргэн та энэ сарын сугалаанд оролцохын тулд 2018 оны 10-р сарын 01-нээс 10-р сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн баримтаа 2018 оны 11-рсарын 17-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлэх хэрэгтэй. Ингэснээр НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм байна.