Сүүлийн өдрүүдэд УИХ-ын гишүүд ЖДҮДС-аас их хэмжээний зээл авсан тухай асуудал олон нийтийн анхаарлыг төвд байна.

Тэдний уг асуудал улам даамжирч зээл авсан гишүүдийн тоо, мөнгөний хэмээ улам нэмэгдсээр байгаа нь татвар төлөгч иргэдийг багагүй бухимдуулж байгаа юм. Тэгвэл өнөөдөр иргэдийнхээ татварын мөнгөөр ийнхүү хөлжиж буй төрийн удирдлагуудыг эсэргүүцэж төв талбайд иргэд цуглажээ. Тэд УИХ-ыг тарахыг шаардаж байгаа бөгөөд тэмцлийг улам нарийн төлөвлөгөөтэйгээр хийнэ гэдгээ ч мэдэгдсэн юм.