Өнгөрөгч сарын 24-ны өдөр “Mongolian next top model“ нэвтрүүлгийн шилдэг оролцогч, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ таалал төгссөн гэх мэдээлэл нийгмийг цочроосон.

Түүний үхлийн шалтгааныг янз бүрээр тайлбарлаж байсан ч шүүх эмнэлгийн дүгнэлт 14 хоногийн дараа гарснаар үхлийн шалтгаан эцэслэн тогтоогдоно гэсэн юм. Талийгчийн үхлээс хойш 21 хоног өнгөрч байгаа бөгөөд задлан шинжилгээний хариуг "Гадны ямар нэгэн нөлөөгүй, нас барахдаа согтууруулах ундаа хэрэглэсэн байсан" хэмээн дүгнэсэн гэх мэдээлэл гараад байсан билээ. 

Тиймээс энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад "Өндрөөс унаж амь насаа алдсан Ч-ийн шүүх эмнэлгийн дүгнэлт гараагүй байгаа гэж ХУД-ийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсээс мэдээлсэн" гэв.

Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журамд зааснаар:

"6.2.6.шарил шинжилсэн бол ажлын 21 хоногт багтаан дүгнэлтийг гаргана" гэжээ.