Сайн уу бүгдэнд мэнд хүргэе. Би 25тай эмэгтэй. Сонин тохиол тавилангаар өөрөөсөө 14 ах хүнтэй суусаан. Анхаасаа их нөмөр нөөлөгтэй түшигтэй санагдаж хажууд нь байхад амар амгалан байдаг байсан болохоор түүндээ дасаж дурласан. Надад ямар тийм түшигтэй эцэг, ах байсан бишдээ....

Ингээд хамт амьдарч эхлэхэд их хартай, муу санаатай, үгнээс өө хайдаг гээд л зэс нь цухуйсан. Хэд хэдэн удаа гар ч хүрээд авлаа. Ингэсээр би уучилж тэссээр түүндээ үнэрлэх үрийг нь төрүүлж өгөхөөр шийдэж сая 9 сард сайхан хүүтэй боллоо. Мааш их хүндрэлтэй төрсөн.Би түүндээ итгэдэг байсаан. Яагаад гэвэл хожуу хүүхэдтэй болж байгаа хүүдээ бүхнээ зориулж намайг гомдоохгүй байх гэж ... гэтэл сая намайг хуурсанг нь олж мэдлээ. Арай ч дээ би амаржаад удаагүй байхад гээд л бөөн хэрүүл уруул боллоо. Тэгж муудалцсанаас хойш хүү минь уйлагнаад хүүгээ аваад ээж дээрээ ирцэн байгаа юмаа. Залгахаар утсаа авахгүй авахаар ард нь бар караоке дугараад л байх юм. Одоо би яах вэ? 2хон сартай хүүгээ аваад салахуу? Салаад ахиад л өөр шигээ эцэггүй амьдралаар хүүгээ өсгөх үү?Цээжинд бул хар чулуу тээгэлдсээр л байна:'( УГ НЬ ХАЙРЛААД Л БАЙВАЛ АМЬДРААД Л БАЙХ ЮМСАН